Түүх

1931 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 07-ны өдрүүдэд одоогийн Хатгал тосгоны Гадаад худалдааны дамжлага баазад ноосны тасгийн агуулахын байшинд Хөвсгөл аймгийн намын анхдугаар их хуралд 112 төлөөлөгч оролцон хуралдаж, Цэцэрлэг мандал уулын аймгийн намын хорооны ажлын тайлан, засаг захиргааны өөрчлөлт, намын дотоод зохион байгуулалтын зэрэг асуудал хэлэлцэж аймгийн намын хороог 28 гишүүнтэй, анхны тэргүүлэгчдэд 

С.Даваа

Ч.Ядамсүрэн

Ц.Ламжав

Д.Дамба

Б.Галсандамба

С.Норжид

Л.Шарав нарыг сонгож, Намын хорооны анхны даргаар Сумъяагийн Давааг томилсноос хойш Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хороо төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжил дэвшлийг урагшлуулахад өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсаар иржээ. Одоо аймгийн намын хороо дарга, орон тооны хоёр, орон тооны бус таван дэд дарга, Бага хурлын гишүүн 28, аймгийн намын хорооны тэргүүлэгч 23, намын хорооны гишүүн 145, ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутан гэсэн намын дэргэдэх төрийн бус байгужулллага 4, намын анхан  шатны байгууллага 24 байгаа бол 146 намын үүрт 17,348 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.